Ноцтой мэдээ: Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн гэрт хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдав уу…

🕔 2017/09/01 13:34

Ноцтой мэдээ: Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн гэрт хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдав уу…

ХУД,  Яармагт  оршин суух нэгэн айлд хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал хулгай халдлагад өртсөн айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайнх гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Улмаар хулгайд алдагдсан эд зүйлд их гарын мөнгөн аяганууд, алтан бугуйвч, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд алдагджээ.

Хэргийг илрүүлэхээр 8 сарын 31 буюу өчигдөр шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж, өнөөдөр сэжигтнүүдийг баривчилсан гэх мэдээлэл байна. Сэжигтнүүд одоогоор ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр саатуулан шалгагдаж байгаа аж.

Тэрбээр  хулгайд өртсөн гэх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайх ХУД, Яармагт амьдардаг  тухай сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн "Гэргий” нэвтрүүлгээр гарч байсан.   Ц.Должинсүрэн гуай өдгөө 90 насыг зооглож яваа бөгөөд 3 сайхан хүүхэд төрүүлж, өсгөж өдгөө 21 ач зээтэй аж. Түүний ханилсан хань Монгол бөхийн засуул Халтмаа гуай юм.

Ямартай ч хулгайн халдлагад өртөж, их хэмжээний эд зүйлсээ алдсан гэх айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайх гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд дээрэмдсэн үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Уг хэргийг ХУД-ийн хоёрдугаар хэлтэс  шалгаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

11256

1125411255

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!