Эрдэмтэд: Нар удахгүй бөхнө гэжээ

🕔 2018/02/08 17:06

 

Энэ нь ойрын ирээдүйд болж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. ХХI зууны дундуур нарны хамгийн бага идэвхжил эхэлнэ гэсэн дүгнэлтийг Сан-Диего хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хийжээ.

Судлаачдын хэвлэлд зориулсан албан ёсны материал Phys.org сайтад тавигдсан байна.

Сансрын "International Ultraviolet Explorer” дуран авайн тусламжтайгаар 20 жилийн судалгааны явцадцуглуулсан баримтад мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийснээр, нарны толбууд бүрддэг давтамжаар оддын идэвхжил буурч байгааг тодорхойлж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

"Ойрын ирээдүйд нарны идэвхжил багасах магадлал хангалттай өндөр юм" гэж шинжээчид үзэж байна. Гэвч дэлхийд болох хүйтрэлт нь хүлэмжийн хий цацагдаж байгаагаас болоод температур ихсэхийг нөхөхөд хангалтгүй байх ажээ.

С.Инда

bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!