МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ "ОД" БОЛСОН ЗАЛУУ МАЛЧИН ЭМЭГТЭЙ

🕔 2018/10/11 22:43
Дундговьд болсон "Тогтвортой мал аж ахуй-2018" зөвлөгөөн залуу малчдаа алдаршуулах, тэдний урам зоригийг хөгжөөсөн сайхан үйл боллоо. Сайнцагаан суманд ил цагаан үгтэй, нийгмээ, орчин тойрноо их л соргог нүдээр хардаг, өнөөгийн хөдөөгийн ирээдүйг ямар байлгах вэ гэдэгт санаа тавьдаг нэгэн эгэл малчныг Зэвсэгхуяг гэдэг. Түүнтэй олон удаа уулзан амттай, давс хужир нь таарсан яриаг олонтоо сонсч заримыг Үндэсний радиогоор нэвтрүүлж байлаа.  Саяны малчдын зөвлөгөөний чухам л "Од" болсон залуу малчин нь Зэвсэгхуягийн Батжаргал байлаа. Тэр зөвлөгөөний тэргүүлэгчээр залуу малчдын төлөөлөл болон сонгогдож, бас аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнагдаж, Залуучуудаа төлөөлөн нийт малчдад хандсан уриалгаа Зөвлөгөөний индрээс сонсгосон юм. Энэ бүхэн нь аавынхаа халааг авсан сайн малчин болно гэсэн олны итгэл хүндэтгэл бизээ. Итгэл хүлээх нэг хэрэг, итгэлийг даана гэдэг их хөдөлмөр, их хугацаа  юм даа.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ "ОД" БОЛСОН ЗАЛУУ МАЛЧИН ЭМЭГТЭЙ

 

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ "ОД" БОЛСОН ЗАЛУУ МАЛЧИН ЭМЭГТЭЙ

 

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ "ОД" БОЛСОН ЗАЛУУ МАЛЧИН ЭМЭГТЭЙ

 

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ "ОД" БОЛСОН ЗАЛУУ МАЛЧИН ЭМЭГТЭЙ

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!