ХОНЬ ТЭНЭГ, АРЧААГҮЙ АМЬТАН БИШ ГЭНЭ

🕔 2018/09/26 10:14

ХОНЬ ТЭНЭГ, АРЧААГҮЙ АМЬТАН БИШ ГЭНЭ

 

Хонь гэдэг амьтанд хүн төрөлхтөн шударга бус хандсаар иржээ. Энэхүү амьтны тухай хүмүүсийн эртнээс төсөөлөн бодож байсан бүгд худал болох нь өдгөө нотлогдоод байна.

Бид хонийг ямар амьтан гэж боддог вэ? Хонь бол тэнэг, арчаагүй, нуга, талаар бэлчиж явдаг гэмгүй амьтан. Түүний өтгөн ноос, тэжээллэг, амтлаг мах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ: Үнэндээ хонь бол гайхалтай ухаантай, ой санамж сайтай, мэдээллийг хүлээн авч, боловсруулах чадвар нь илүү хөгжсөн амьтан гэнэ. Тэд найзалж нөхөрлөж, бие биеэ орлож, нэгийг нь нядалгаа руу авч явахад гуньдаг аж.

Ухаалаг, найзархаг

Бид хонийг засаршгүй тэнэг амьтан гэж бодсоор ирсэн. Энэ хандлага XVIII зуунаас АНУ-ыг үндэслэгчдийн нэг Жорж Вашингтоны хэлсэн үгнээс хойш ч өөрчлөгдсөнгүй. Тэрээр "Хэрвээ үг хэлэх эрх чөлөөг авчихвал номхон дуулгавартай, чимээгүй биднийг хонь шиг нядалгааны газар руу аваачиж болно” гэж хэлсэн түүхтэй. Өнөөдөр ч хонийг ухаангүй, тэнэгийн зүйрлэл болгон хэлсээр байна. Хүмүүс "Хонь шиг ноомой байхаа боль” хэмээн бие биеэ зэмлэх нь бишгүй. Өөрөөр хэлбэл бусдын хэлснийг дагаж, өөрийн толгойгүй мэт амьдрахаа боль гэсэн цааш санаа юм.

Гэтэл хонь гэдэг амьтан бидний боддогоос ч ухаантай аж. Кит Кендрик 2001 оны судалгаандаа энэхүү номхон дөлгөөн амьтныг дор хаяж 50 хүний царайг санаж, хоёр жилийн турш мартдаггүй болохыг илрүүлжээ. Энэ бол зарим хүнд ч байхааргүй чадвар юм. Үүнээс гадна хань хүний нүүрний хувирлыг ойлгож, инээмсэглэлд дуртай болохыг тогтоожээ.

 

interracial-animal-friendships-5-720x350 Хонь тэнэг, арчаагүй амьтан биш гэнэ

 

Хонь бүрийн бэлгийн чиг хандлага өөр

Кендрик "ВВС”-д өгсөн ярилцлагадаа "Хонины тархи нь эргэн тойрон дахь харснаа сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэх чадвартай” гэж мэдэгджээ. Австралийн Улсын шинжлэх ухаан, хавсарга судалгааны нэгдлийн судлаач Кэролайн Ли ч хонины оюун ухааныг судалж үзсэн байна. Түүний олж тогтоосноор хонь нь хүнд төөрдөг замаар өөрийнхөө явах замыг олж сурдаг гэнэ. Үүнээс гадна бусад амьтдад ч замаа олж өгөхөд тусалдаг байна. Хонь сэтгэхүй сайтайгаас гадна алиа томоогүй, хөгжилтэй зан амьтан.

Үүнээс гадна хонины бэлгийн чиг хандлага харилцан адилгүй бөгөөд найман хувь нь ижил хүйсний харилцааг эрхэмлэдэг гэнэ. Түүнчлэн хонь гэдэг ижил хүйсийн хамтрагчдаа амьдралынхаа туршид үнэнч байж чаддаг амьтдын нэг.

Хонь ч бас сүрэг дотроо хэцүүхэн харилцаатай байдаг. 20 орчим жилийн өмнө Калифорнийн их сургуулийн судлаачид гурван жилийн турш хонийг судалсны эцэст тэднийг хоорондоо дотно нөхөрлөдөг болохыг тогтоожээ. Тэд хүнд үед бие биедээ тусалж, сул доройгоо өмгөөлж, шаардлага гарвал дайсантай хамтдаа тэмцдэг байна.

НТӨ 11000-9000 жилийн өмнө гэрийн тэжээвэр амьтан болжээ

"Animal Welfare” олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн 2009 оны судалгаагаар хонь нь айдсаас уур, сэтгэлээр унахаас аз жаргал хүртэлхийг мэдрэх чадвартай гэдэг нь батлагджээ. "Яг л хүнтэй адил хонь гэнэтийн, танил бус, тааварлахын аргагүй байдалд сэтгэлээр унадаг болох нь тогтоогдсон” гэжээ.

Хөгжилтэй нь хүн дэргэдээ байгаа хонийг тийм их анзаардаггүй байжээ. Энэхүү амьтныг НТӨ 11000-9000 онд өтгөн ноос, мах, сүүнээс нь болж гаршуулсан байна. Хонины талаар тоо томшгүй олон ном зохиол, шашны өгүүлэл, одон орон судлалд дурдсан байдаг.

Хонь харагдаж байгаа шигээ тийм ч номхон дөлгөөн биш гэж дээр хэлсэн. Тэдэн рүү алмайран харж, хэтэрхий ойртвол урдаас нь мөргөхөөр дайрч ч мэднэ. Ялангуяа тэд хургаа хамгаалж, ийм үйлдэл хийх нь элбэг. Үүнээс гадна хонь маш хурдан давхиж, олон зэрлэг амьтны зүүдэнд ч оромгүй өндөрт харайж чадна. Бас бараг нь толгойгоо ч эргүүлэхгүйгээр нурууныхаа ар талыг харах чадвартай гэнэ.

 

slider-landscape-5-new Хонь тэнэг, арчаагүй амьтан биш гэнэ

 

Дэлхий дээр 1.2 тэрбум хонь бий

Хятад улс 200 сая хоньтой бол Австрали 70 сая, Энэтхэг 60 сая гаруй, Иран 45 сая, Нигери 41 сая, Судан 40 орчим сая хоньтой.  Их Британи улс 33 сая тоо толгой хоньтой бол Шинэ Зеланд 30 сая орчим хоньтой аж. Манай гараг дээр хонины тоо толгой нэмэгдсэнээр байгаль орчинг нэлээд сүйтгэж байна.

Хонийг олон тоо толгойгоор үржүүлснээр хүн төрөлхтөн ойгоо устгах, цаг уур өөрчлөгдөхөд багагүй хувь нэмэр оруулж байна. Үүний улмаас ундны усны хомсдол ч нүүрлэж байна. Мэдээж үүнд хонины буруу гэж байхгүй, түүнийг өсгөж үржүүлж буй хүн төрөлхтөн бид өөрсдөө буруутай билээ.

 

190716-flock-of-sheep-c-tim-scrivener Хонь тэнэг, арчаагүй амьтан биш гэнэ

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!