АТГ-ын байранд тэсрэх бөмбөг байршуулсан хэмээн заналхийлжээ

🕔 2018/07/04 15:47

Пакистаны Исламабад хот дахь Авлигатай тэмцэх газрын төв байранд тэсрэх бөмбөг байршуулсан хэмээн заналхийлсэн талаар "www.occrp.org” сайт мэдээллээ.

Нэгэн этгээд тус байгууллагын дарга Жавид Икбал руу залгаж, сүрдүүлсэн байна.  Икбал аюулгүй байдлын үүднээс цагдаагийнхнаас тусламж авч, байранд нь шалгалт явуулахыг хүссэн аж.

Тэрбээр хэвлэлийнхэнд "Манай байгууллага авлигатай холбоотой олон хэргийг шалгаж байгаа. Эдгээр шалгалтад саад учруулах зорилгоор биднийг сүрдүүлсэн байх. Мөрдөгчид биднийг айж, сандрахгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг хүссэн” гэж ярьжээ.

Уг мэдэгдлийн дараахан Дотоод хэргийн яамны сайд Азам Хан авлигатай тэмцэх байгууллагын хамгаалалтыг нэмэгдүүлэх, Парламентын Дотоод хэргийн хорооны дарга уг асуудлыг шалгах талаар чиглэл өгсөн байна.

Жавид Икбал өнгөрсөн оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газрыг тэргүүлэх юм.  Пакистан улс авлигаар 180 орноос 116-д жагсдаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/498602

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!