ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН 365 ХОНОГТ ЗОРИУЛАВ

🕔 2018/06/19 17:12

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН 365 ХОНОГТ ЗОРИУЛАВ

Х.Баттулга ерөнхийлөгч болоод бараг нэг жил буюу 365 хоног болж байна.

Улс төр Нийгэм судлалаар мэргэжсэн судлаачид УДИРДАГЧИЙГ ШИНЖИЖ,
Хэн болохыг нь хялбараар ТОМЬЁОЛДОГ.

Тодруулбал удирдагчийн хийсэн үйлдэл, Хэлсэн үгэнд нь Анализ хийхэд л хэн болох нь тодорно.
*****************************************
ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ!!!

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ЭР ЭМГҮЙ ЦЭРЭГТ ТАТАЖ, ЦЭРГИЙН АЛБЫГ 3 ЖИЛ БОЛГОЁ!!!

ЦЭРЭГТ ТАТАГДСАН ИРГЭДЭЭР ТӨМӨР ЗАМ ТАВИУЛЪЯ!!!

УИХ-ыг ТАРААЯ!!!

МОНГОЛ УЛСЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛГОЁ!!!

ШХАБ-д МОНГОЛ УЛСЫГ ЭЛСҮҮЛЬЕ!!!

Эдгээрийг харахад ч Х.Баттулгын хэн болох нь бараг тодорхой байна.

Жич:Нийгмийн ухааны системтэй ойлголттой ямар ч эрүүл хүн ингэж ярихгүй.
************************************
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Х.БАТТУЛГЫН сэдсэн, илээр дэмжиж байсан болон далдуур өдөөж байсан улс төрийн АКЦуудыг дээр бичив.

ЦААЗЫН ЯЛ: Дэлхийн олон нийт хэдэн зуун жил тэмцэж, Хөдөлгөөн өрнүүлэн, Цаазын ялаас татгалзаж, уг ялыг дагалдах бурангуй үзэгдлийн нөлөөг үгүй хийжээ. Монгол улс энэ дэвшилтэт РЕФОРМЫГ хуулийн системдээ нэвтрүүлээд удаагүй байна. Энэ шинэчлэлийн эерэг давуу талууд нь ганц хоёр жилийн дотор мэдэгдэхгүй ч алсдаа ач тус нь илэрнэ.

1911-онд Монгол улс үүссэн цагаас л Богд хаан, чин Ван Ханддорж, хан Намнансүрэн, Е-сайд Бодоо, С.Данзан нар Европын жишигт нийцсэн хуулийн системтэй улс болохыг хичээж иржээ.

Тиймээс цаазын ялгүй улс болох нь энэ бодлогын шууд үргэлжлэл гэж тооцож болно. Товчоор хэлбэл Монгол цаазын ялгүй улс болсон нь 1990-оны ардчиллаар олсон ололтыг ШҮҮХ ЗАСАГЛАЛД нэвтрүүлсэн дэвшил мөн байв.

Хэрэв цаазын ял сэргэсэн бол Монгол улс нь эрх зүйн хувьд Бурангуй дэглэмтэй ОХУ ба БНХАУ-аас ялгарахгүй болох байжээ. (БНХАУ-д сонгууль явагддаггүй. ОХУ-д нэр төдий сонгууль явагддаг боловч, бүрэн чөлөөт сонгуультай улс биш юм.)

**********
Иргэдийг Эр Эмгүй 3 жилээр цэрэгт татаж, Төмөр зам тавиулна.

Энэ нь хэрэгжсэн бол МОНГОЛ улс Хуарангийн Социализм уруугаа эргэж орох байлаа.

Хүн төрлөхтний түүхэнд ийм бурангуй үзэгдэл Маогийн соёлын хувьсгал, Полпотын их үсрэлт зэргээс хойш арай гарсангүй.
***********
УИХ-ыг Тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох тухай Баттулга өнгөрсөн нэг жилийн хугацаанд Орон нутгаар явж, иргэдтэй уулзаж ухуулан таниулах ажил хийж явахдаа ярьдаг байж.

Мөн түүний Сонгуулийн штабын жиргээчид ч иймэрхүү үзэл санааг ФБ ба ТВьетрээр түгээх болсоор удаж байна.

***********
ШХАБ-д Монгол улсыг элсүүлэх.

Энэ байгууллагат Монгол улс элссэн бол Монгол улсын бие даасан тусгаар гадаад бодлого үгүй болж, Монгол улс гадаад бодлогоо ШХАБ-аас өгсөн чиглэлийн хүрээнд явуулах байв. Хураангуйлан хэлбэл ШХАБ-ын эрх ашигт нийцэхгүй бодлого явуулбал ШХАБ нь дүрмийнхээ хүрээнд Монголд улс төр эдийн засгийн шахалт үзүүлнэ.

Мөн ЕТГ-аас ШХАБ-д Энэтхэг ба Пакистан улсууд элсснээр ШХАБ-өөр агуулгатай байгууллага болсон гэж сурталчилж байна. Үнэндээ Энэтхэг ба Пакистан улсууд ШХАБ-д дуртай үедээ орж, дургүй үедээ гарна.

Харин Монгол улс тэдэн шиг байж чадахгүй. Монголыг ШХАБ-д элсвэл Япон, АНУ, Европ, Турк улсууд муугаад бодоход хориг тавина. Сайнаар бол харилцааны идэвхи нь суларч, бид ШХАБ-аас бүрэн хараат болсон байх болно.

Тэр цагт ШХАБ-аас гарах гэдэг нь 1911-оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс илүү үнэ төлбөртэй байх агаад энэ нь Монголчуудад маш хүнд хэцүү бөгөөд бараг ШХАБ-аас гарах боломжгүй юм.
**********************
Ганц жилийн хугацаанд Х.Баттулга нь Монгол улсын амин чухал үндэсний эрх ашигт хохиролтой яасан олон зүйл хийхийг санаархаа бэ?
**********
Эцэст нь Х.Баттулга гэж яг хэн бэ?
**********************
*1928-онд Э.Ренчиног Монгол улсаас хөөж гаргасны дараа, Е-сайд Б.Цэрэндорж: Жамсрангийн Цэвээнээс энэ Х.Чойбалсан Оросын хүн гэж үнэн үү гэхэд Ж.Цэвээн: Оросууд л манай хүн гэдэг юм шүү дээ гэсэн байдаг*

Яг үүнтэй ижлээр 2012-оны Лондонгийн Олимпоос хойш Х.БАТТУЛГЫГ Оросууд манай хүн гэж ярьж бичсээр иржээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Путинтэй хэд хэд уулзан удаан ярилцаж байжээ.

Тэр уулзалтуудынх нь тэмдэглэл байдаг эсэхийг нь мэдэхгүй юм.

Х.Баттулгын одоогийн эхнэр нь ОХУ-ын иргэний харъяалалтай хүн бий.

Х.Баттулгыг судалвал түүний хийж байсан бизнесээс нь эхлэн судлах хэрэгтэй байх. Жижиг наймаачин яаж ингэж томрох болов гэдгээс нь судлах хэрэгтэй бий вий.

Оросуудтай хамтарч хийж байсан бизнес нь илүү сонирхолтой байж мэдэх юм.

Оросууд үгэнд ордог жижиг наймаачинг өөд нь татаж дэмжсээр УИХ-д оруулж, Лоббидон сайд болгоод Улмаар замыг нь зассаар Ерөнхийлөгч болгоод түүний гараар Монголыг ШХАБ-д элсүүлэн, олон улсын тавцан дээр ОХУ-ыг дэмждэг дагалт улс болгох гэж байж магадгүй.

Бас Монгол улсын Засаглалын хэлбэрийг өөрчлөх ажлыг ч Х.Баттулгын гараар хийлгэх гэж байж мэднэ. Гэсэн хар буугаад байх боллоо.

Чойбалсан шиг ганц хүний гарт Монгол байх нь ОХУ-д хэрэгтэй шүү дээ.
***********
Бурхан минь бид ер нь хэнийг Ерөнхийлөгч болгож бэ?
**********************
Ер нь бол Оросууд Н.Энхбаяр, С.Баяр гэх мэт удирдагчдыг ч өөртөө татах оролдлого хийж л байсан. Гэвч тэд өндөр боловсролтой хүмүүс тул Оросын гар хөл болсонгүй.

1928-онд Дамбадорж, 1934-онд Лхүмбэ, Гэндэн нарыг өөртөө татаж байсан ч тэд Орост боломж өгөлгүй амиа алдаж байжээ.

Эцэст нь Чойбалсан, Лувсаншарав нар л Орост олз болж байсан байна. Эндээс Орост боловсролгүй гэнэн хүмүүс л олзлогддог гэж харагддаг.
*************
Энэ нэг жилийн хугацаанд Х.Баттулга АТГ-ын даргыг Солих гэж оролджээ.

Мөн Цэцийн 3 гишүүнийг сольсон байна. Тэр цэцийн 3 гишүүн нь Үндсэн хуулийн чиглэлийн мэргэжил боловсролгүй хүмүүс байх тул бие дааж шийдвэр гаргахгүй, Х.Баттулгын Командаар шийдвэр гаргах нь тодорхой байна.

Х.Баттулга АТГ-ын даргаар өөрийн хүнээ тавибал тэрэндээ нөлөөлөн элдвийн баривчилгаа хийлгэн УИХ ба ЗГ-ын үйл ажиллагаанд саад болж магадгүй юм. (Чойбалсантай төстэй).

Тиймээс түүнд АТГ-ын даргыг солих боломж олгохгүй байж байгаад 2021-он гаргаад Х.Баттулгыг солих талын юм бодсон нь дээр бий вий.

Эсвэл, боломжтой бол, 2021-оноос өмнө их гай тариагүй байгаа дээр нь Х.Баттулгыг Огцруулсан ч болох юм.

https://www.facebook.com/groups/665484943506699/permalink/1731888993532950/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!