Хойд Солонгост хоригдож байсан америкчууд нутагтаа ирлээ

🕔 2018/05/10 17:20

Хойд Солонгос улсад ял эдэлж байсан АНУ-ын гурван иргэн  болох Тони Ким, Ким Дон Чул, Ким Хак Сон нар дөнгөж сая эх орондоо аюулгүй ирсэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хойд Солонгост хоригдож байсан америкчууд нутагтаа ирлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост хоёр дахь удаагаа нууцаар айлчилж, тус улсын эрх баригчидтай тохиролцсоны үр дүнд иргэдээ амжилттай суллуулсан байна.

Майк Помпео иргэдийнхээ хамтаар зорчиж явсан онгоц "Andrews” агаарын баазад газардах үед Цагаан ордны тэргүүн Дональд Трамп гэргий болон албаны хүмүүсийн хамтаар тэднийг угтан авчээ.

Ерөнхийлөгч Трамп "Үнэхээр баяртай байна” хэмээн мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!