Зарим нутгаар автозамын нөхцөл байдал хүнд байна

🕔 2018/04/05 17:51

 

Зарим нутгаар автозамын нөхцөл байдал хүнд байна

 

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн байдлаар Дундговь, Даланзадгадаас Улаанбаатар, Дорноговь аймгийн Сайншанд сумаас гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг хаагаад байна.

Зарим нутгаар авто замын нөхцөл байдал хүнд буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал, хальтиргаа гулгаа үүссэн байгаа талаар орон нутгийн автозам засвар арчлалтын компаниуд мэдээлж байна.

Тухайлбал,

  • Улаанбаатар-Чойр, Чойр-Сайншанд чиглэлд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан,
  • Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 замын 40 км хүртэл цастай, 147 км хүртэл явган шуурга шуурч, шуурхай ажлын хэсэг цасны камаз, Автогрейдр, үйлчилгээний машин 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна,
  • Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аймгийн онцгой байдлын комисоос Даланзадгадаас Улаанбаатар явах чиглэлийг хаасан хэвээр байна,
  • Баруун-Урт-Чингич, Баруун-Урт-Чойбалсан, Баруун-Урт-Бичигт чиглэлд хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал,
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд хальтиргаа гулгаа үүссэн, Баруунтурууны даваа, 52-ын даваа, 60-ын даваануудад хунгарласан цасыг автогрейдрээр хусч цэвэрлэж байгаа талаар мэдээлж байна.

Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.




Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!