Сайхан үстэй бүсгүйчүүдийн байнга хийдэг 11 дадал
Намирсан сайхан эрүүл үстэй болохын тулд заавал үнэтэй салонд мөнгөө үрэх хэрэггүй. Яг үнэндээ үс сайхан байх нь өдөр тутмын энгийн арчилгаа болон байнга хийдэг үйлдэл, зуршлаас л хамаардаг. Тэгвэл доор дурдсан зуршлын талаар сонирхоод нэг үзээрэй.
1. Сайхан үстэй бүсгүйчүүд индүү, хайч, сэнснээс аль болох татгалздаг
Үүний
оронд бигуд болоод халаагчгүйгээр буржийлгах аргуудыг сонгодог.
Хатаахдаа ч өөрөөр нь хатааж, алчуураар ширүүн арчдаггүй. Хэрвээ яарч
сандарсан үед зайлшгүй халуун индүү хэрэглэх шаардлага гарчихвал үс
гэмтэхээс хамгаалах цацлагыг заавал хэрэглэдэг.
2. Дэрний уутаа торгон байлгахыг эрхэмлэдэг
Бидний
хэрэглэдэг ихэнх ор хөнжлийн даавуу, дэрний уут зэрэг нь хөвөн даавуун
эсвэл нийлэг материалтай байдаг. Ийм төрлийн материалууд нь үсийг
соронзлогдуулан, хуурайшуулахдаа тун гарамгай. Харин торгон материалаар
хийгдсэн дэрний уут хэрэглэвэл үсний ширхэгүүд илүү зөөлөн тэгшхэн
болохоос гадна гэмтдэггүй. Мөн өглөө сэрэхэд сэгсийж соронзлогдсон энд
тэнд хувцсанд унаж наалдсан үстэй сэрнэ гэж үгүй.
3. Тэр үсээ цэвэрхэн байлгадаг
Зарим
бүсгүйчүүд үсээ угаалгүй удаж байгалийн тослогыг нь дэмжвэл үс
хангалттай тэжээл авч сайхан болдог гэх ташаа ойлголт байдаг. Харин
мэргэжлийн үсчид хэлэхдээ сайн чанарын шампунь, бүтээгдэхүүн хэрэглэж
байгаа тохиолдолд харин ч эсрэгээрээ цэвэрхэн байх тусам үс сайхан
болсоор байдаг гэжээ. Хэрвээ чи агаарын бохирдол ихтэй, хэт их
чийгшилтэй газар амьдардаг эсвэл өдөр бүр фитнeсээр хичээллэж их
хөлөрдөг бол өдөр бүр цэвэрхэн байлгах хэрэгтэй. Өдөр бүр шампунь
хэрэглэж угаах нь үсийг хуурайшуулдаг болохоор хуурай шампуньтай ээлжилж
хэрэглэвэл зүгээр. Харин эрс тэс, хуурай агаартай газар эсвэл хөдөө
орон нутагт агаарын бохирдолоос хол амьдардаг бол 2-3 хоноод нэг угаахад
болно.
4. Тэд үсээ угаачихаад ангижруулагч хэрэглэдэг
Бидний
нүүрний арьсанд байнга тэжээл, чийгшил хэрэгтэй байдаг шиг үсэнд ч бас
тэжээл хэрэгтэй. Ялангуяа үснийхээ эрүүл байдлыг дэмжиж хурдан
ургуулахыг хүсэж байгаа бол. Гол дүрэм нь шампунь хэрэглэсэн л бол
ангижруулагч давхар хэрэглэж байх юм.
5. Тэд хоолондоо ч анхаардаг
Бидний
өдөр тутам идэж ууж байгаа зүйлсээс үсний уг эрүүл байх үгүй нь
хамаардаг. Үсний өнгөний гялалзаж байгаа байдал, ургалт, өтгөн шингэн
байх гээд бүх зүйл идэж байгаа зүйлсээс ихээхэн хамааралтай. Үсний
ургалтыг сэргээж угийг нь эрүүл байлгахын тулд Омега-3, цайр, төмөр
ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэж байвал сайн. Мөн үсний эрүүл
мэндийг дэмжихийн тулд махны өөхгүй хэсэг болон тахиа, загасны мах,
түлхүү идэж байвал сайн байдаг шүү.
6. Тэд нэмэлт витамин хэрэглэдэг
Хурууны
хумсанд товгор үүсэж, арьс хуурайшиж, хууларсан байвал эрүүл бус байна
гэсэн үг тийм үү? Арьс, хумс гэмтсэн байна гэдэг нь үс ч мөн адил байна
гэсэн үг. Түүнд тэжээл өгөх их амархан. Витамин, амин хүчил, тэжээлийн
бүтээгдэхүүнүүдийг зөв хослуулан хэрэглээд эхэлчихвэл хэдхэн л сарын
дотор намирсан, урт, зөөлөн, эрүүл үстэй болох боломжтой. Нэмж хэлэхэд
арьс хумс чинь ч үүгээр давхар эмчлэгдээд сайхан болох болно.
7. Тэр үсээ нарнаас хамгаалдаг
Халуун
нартай өдөр нүүрэндээ нарнаас хамгаалах тос түрхэлгүй гарвал арьс ямар
их гэмтэж харладгийг мэднэ биз дээ? Тэгвэл үс ч мөн адил нарнаас болж
гэмтдэг ч арьс шиг илт харагдаж мэдэгддэггүй. Нарны хэт туяанаас үсээ
хамгаалахын тулд үсийг хатсаны дараа түрхдэг /цацдаг хэлбэрээр ч байдаг/
чийгшүүлэгчийг өдөр бүр түрхээрэй. Үснийхээ дунд хэсгээс эхлээд үзүүр
хэсэг хүртэл түрхэснээр нарнаас болоод салхинаас хамгаална. Хурц нартай
үед малгай өмсч сурвал сайн.
8. Тэр хэзээ ч ширэлдсэн үстэй явдаггүй
Ширэлдсэн
үс рүүгээ самаа барин дайрахаасаа өмнө юу хийж байгаагаа бодож үзээд
зөөлөн хандаарай. Өөрөөр хэлбэл шууд хүчээр зулгаагаад байж болохгүй
гэсэн үг. Өргөн шүдтэй том самыг ширэлдсэн хэсэгт хэрэглэн угаас нь
үзүүр хүртэл зөөлөн самнаж гаргах хэрэгтэй.
9. Тэр үсээ ургуулахаар шийдсэн ч гэсэн үзүүрээс нь тогтмол тайруулж байдаг
Улирлын
нэг тайралтыг алгасах гэж байна уу? Үсийг эрүүл урт ургуулахын тулд
харин ч эсрэгээрээ байнга тайруулж байх хэрэгтэй. Ингэснээр үс салаалж,
гэмтэхээс сэргийлнэ. Бас мэдээж эрүүл харагдана. 6-8 долоо хоног тутам
тайруулж байгаара. Үсний салаа ихдэж үсний гол хүртэл дээшилсэн
тохиолдолд ширхэг нь нарийсч амархан тасарч унадаг. Нэгэнт салаалчихсан
үсийг маш богино болгож тайрахаас өөр аргагүй тул салаалахаас нь урьтаж
бага багаар тайруулж байгаарай.
10. Тэр үсээ бүлээн усаар угаадаг
Үсээ
хэт халуун усаар угаах нь үсний хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Тиймээс
бүлээн усаар угаах хэрэгтэй. Харин хамгийн сүүлд ангижруулагч хэрэглэхэд
ус хүйтэн байх тусмаа сайн шүү.
11. Тэр үс арчилгааны бүтээгдэхүүнийг ямар хэмжээтэй хэрэглэхээ мэддэг
Хэрвээ
толгойндоо бүхэлд нь шампунь, ангижруулагчаа нялж байгаа бол буруу хийж
байна. Эхлээд шампуниа түрхэхдээ хуйхандаа иллэг хийх маягаар угаах
хэрэгтэй. Үсний үзүүрт шампунь түрхэх шаардлагагүй. Харин ангижруулагчын
хувьд үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэж хэрэглэх хэрэгтэй.