Насан туршдаа баримтлах толигор­ арьсны ­алтан ­дүрэм

🕔 2016/08/30 10:04

Насан туршдаа баримтлах толигор­ арьсны ­алтан ­дүрэм

 

Зарим өдөр нарны тос түрхэлгүй гарах сайн ­дурын­ виз аваад, ядарсан үедээ мэйк апаа арилгалгүй унтчихдаг бол толигор­ арьсны ­алтан ­дүрмийг унших цаг иржээ бүсгүй минь! 

Нэгдүгээр дүрэм буюу бүлээн шүршүүрт орсны дараа арьс чийгшүүлэх тос түрхэх.

Бүлээн ус арьсны тослогийг үндсээр нь урсгадаг сөрөг талтай. Тиймээс усанд орсноос 10 минутын дотор чийгшүүлэгч тос түрхэх нь эрүүл арьсны хамгийн том нууц. Хэрэв тос түрхэхээ мартдаг бол шүршүүрийн эсрэг талын ханандаа байрлуулчих. Харах бүртээ санах болно. Нэг зүйл сануулахад шампунь, биеийн тос, бие угаагч хөөсний сав буюу таглаа руу ус орвол бактер үржиж улмаар арьс үрэвсүүлэх аюултай. Тиймээс "найзуудаа” ус хүрэхгүй газар өлгөөрэй. Бидний санал болгох бүтээгдэхүүн: Olay брэндийн Quench In­Shower Body Lotion.

Нарны тос өдөр бүр түрхэж байх хоёрдугаар дүрэм

Арьсны эмч нар нарны тосыг өдөр бүр түрхэж, ойр ойрхон сэргээх хэрэгтэй гэж зөвлөдөг. Учир нь арьсны гэмтлийн 85 хувь нь нарны хорт туяанаас үүсдэг бол хөгшрөлтийн 90 хувь нь мөн үүнтэй холбоотой гэнэ. Нарнаас хамгаалах тос мэйк ап хийхэд хэтэрхий өтгөн санагддаг бол Clinique брэндийн Face Cream SPF тосыг сонгоорой. Түрхсэний дараа хэдхэн секундын дотор шингэх болно. 

Гуравдугаар дүрэм: Шөнө унтахынхаа өмнө будгаа заавал арилгаж байх.

Би арван жилд байхад л гоо сайхны бүтээгдэхүүн маань арьсны тослог, гадны бохир хоёртой хуйвалдаж нүүрний арьсан дээр батга ургуулдаг болохыг мэдсэн юм. Тиймээс охидоо, угаалгийн өрөө хэдхэн алхаад байгаа цагт нүүрээ цэвэрлээд амарч байгаарай. 

Фитнесийн дараах угаалга хийх буюу дөрөвдүгээр дүрэм

Зарим бүсгүйчүүд фитнест "атаархмаар гоё” хөлөрчихөөд шууд ажил руугаа ч юм уу хаа нэгтээ яарч яваа харагддаг. Хөлсөө тэр дор нь угааж цэвэрлээд даавуун материалтай хувцас өмсөх нь биеийн арьс батгажихаас (ялангуяа цээж хавиар) сэргийлэх болно. Хэрэв шүршүүрт орох боломжгүй бол хөхнийхөө эргэн тойронг бүлээн чийгтэй алчуураар арчаад, цэвэр даавуун хөхөвч өмсөж хэвшээрэй.

Жилд нэг удаа мэнгээ шалгуулж байх

Биен дээр ургасан мэнгээ жилд нэг удаа шалгуулж байх хэрэгтэй. Мэнгэний уг буюу нүднээс далд гүн хэсгийг эмч нараар тогтмол шалгуулж занших нь эрүүл арьстай байхын зайлшгүй нэгэн үндэс билээ.

Зургаадах дүрэм бол арьс гуужуулагч хэрэглэж занших 

Нялх хүүхдийн арьс 14 хоног тутамд гуужин, төлждөг. Тэгвэл 30 нас дөхөөд ирэхээр арьсны төлжилт удааширдаг буюу бүхэл бүтэн 28 хоногийн хугацаанд үргэлжилдэг байна. Хөөрхий арьс ийм олон хоногийн турш нөхөн төлжих гэсээр байтал дайсны тал урьтаж арьсны эсүүдийг хатааж, үхжүүлдэг аж. Тиймээс бид гуужуулагч кремээр зэвсэглэж үйл явцыг хурдасгах хэрэгтэй гэнэ.

http://fashion.everyday.mn/content/read/70558.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!