2000 жилийн настай баримлын эрхий хурууг хулгайлжээ

🕔 2018/02/20 12:32

АНУ-ын музейд тавьсан Хятадын эртний дайчны шавар баримлын эрхий хурууг хулгайлсан хэрэг гарсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

2000 жилийн настай баримлын эрхий хурууг хулгайлжээ

 

Уг үйл явдлаас болж Бээжингийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлэн "Шавар баримлын эрхий хурууг хулгайж, үнэт өвд сэв суулгасан этгээдийг нэн даруй баривчлан, шийтгэхийг хүсч байна” гэж мэдэгджээ.

 

 

Энэхүү шавар баримал 2000 жилийн өмнөх үед хамаарагдах бөгөөд өдгөө АНУ-ын Филадельфи дахь Франклин институтийн музейд хадгалагддаг юм.

 

Бээжин түүхийн үнэт олдвор болох 10 дайчны шавар баримлыг Вашингтонд түрээслэж буй бөгөөд үзвэртэй нь "бүдүүлэг” харьцсан явдалд сэтгэл дундуур буйгаа БНХАУ-ын Шэньси мужийн соёлын өвийг сурталчлах төвөөс мэдэгджээ.

 

Цагдаагийнхан үзвэрийн эрхий хурууг хулгайлсан 24 настай Майкл Роана гэгчийг баривчлан, мэдүүлэг авч эхэлсэн байна.

 

2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан зуны олимпийн өмнөх нь Шэньси мужийн нийслэлээс олон мянган баатар болон морьдын шавар баримал олдсон билээ.

 

Хятадын эзэн хаан Цинь Ши Хуан хойд насандаа армиа бараа болгуулахаар шавараар дүрслүүлэн хийлгүүлсэн  болохыг түүхчид тогтоосон юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!