Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ

🕔 2017/05/05 13:54

Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо элсэн шуурга шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Нислэгийн компанийнхан аюулгүй байдлын үүднээс нислэгүүдээ цуцалж эхэлжээ. Өчигдөр л гэхэд 50 гаруй нислэгийг цуцалсан аж.

 

Монгол болон Өвөр Монголоос үүдэлтэй элсэн шуурга Бээжин хотноо хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Бээжингийн эрх баригчид жирэмсэн эх, хүүхэд болон өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

 

Хятадын Цаг уурын хүрээлэнгээс "Өчигдөр дэгдсэн элсэн шуургын улмаас 1.63 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамарсан. Үзэгдэх орчин тааруу. Ойрын хугацаанд бороо орохгүй учир нийслэл хотноо хуурайшилт явагдах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

 

Бээжингийн агаар дахь /PM2.5/ тоосонцор шоо метр тутамд 630 микрограм болж нэмэгдсэн байна. ДЭМБ, тоосонцрын хэвийн хэмжээг 10 микрограмаас хэтрэхгүй байх гэдэг. Харин өчигдөр 20.00 цагийн орчимд 905 микрограм болж, аюултай түвшинд хүрчээ.

 

Бээжингийн иргэн, 16 настай охин "Ройтерс” агентлагт "Амны хаалт зүүхгүй бол амьсгалж чадахгүй байна” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!