ОХУ-аас 51 мянган тонн өвс, тэжээл импортолно

🕔 2017/12/27 13:03

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортлоход зориулж  40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Түүнчлэн уг өвс, тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Ингэснээр өвс, тэжээл малчдын гар дээр хямд үнээр очих юм.

 

ОХУ-аас 51 мянган тонн өвс, тэжээл импортолно

 

Тодруулбал, малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь  520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн  малчдад хамгийн ойр цэг болох сумын төвдарилжаалах үнэ 400-420 төгрөг байх юм байна.

 

М.Дөлгөөн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!