ДУНДГОВЬЧУУД Б.НАРАНХҮҮГ УИХ-Д СУУЛГАХГҮЙ БАЙНА

🕔 2017/12/25 15:06

Сэтгүүлч:
-Та яагаад УИХ-ын чуулгандаа суудаггүй юм бэ.Б.Наранхүү:
-Манай нутгийнхан хэрүүлд дургуй. Сэтгүүлч:
-Хуралд суух, хууль санаачилах таны ажил биз дээ. Б.Наранхүү:
-Орон нутагтаа хийх ажил зөндөө байна. гэлээ. Эндээс хоёр зүйл ажиглагдав. Дундговьчууд "Тэр муухай хэрүүлтэй газар битгий оч" гэдэг байх нь. Орон нутагт ажиллаад байдаг юм уу гэхээр Дундговьчуууд "Наагуур чинь манай хүн харагдана уу" гэх. Хэсэг иргэд Үндсэн хуулийн цэцэд Б.Наранхүүг эргүүлэн татах асуудлаар ханджээ. Уг нь бол цэц "Дургуй ламд дарж байж сахил хүртээнэ" гэгчээр ажлаа тасладаг, дургуй хүнийг халчих хэрэгтэй байгаа юм. Дундговиос ажилдаа дуртай хүн олдоно уг нь. Тэгээд сайхан газар, адууны наймаа яриад яваг л дээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!