Чуулганд суудаггүй, суусан ч хэлгүй гишүүн Б.Наранхүү

🕔 2017/02/22 16:15

 

Чуулганд суудаггүй, суусан ч хэлгүй гишүүн Б.Наранхүү

Намрын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүллээ. Тэрээр 26 цагийн чуулганы хуралдаанд сууж, 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлсэн байна. Гэхдээ Б.Наранхүү гишүүний хувьд энэ бол шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн парламентад ч гэсэн хамгийн их хуралдаан тасалсан хүнээр тодорч байсан юм. Түүний дараа харин УИХ-ын шив шинэхэн, тэгээд залуу гишүүн Д.Гантулга аман хүзүүдлээ. Түүний хувьд 58 цаг чуулгандаа сууж, 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан. Мөн 21 цагийн цагийн чөлөө авсан байна.

Мэдээж Б.Наранхүү гишүүн морь малаа уяж, өөрийн жаргал цэнгэлийг хөөн ийнхүү хөдөөгүүр явсан байж таараа.
УИХ-д хууль батлах, бодлого боловсруулах үүрэг хүлэзж сонгогдчихоод таслалтынхаа тоог баярлаад яриад суудаг УИХ-ын гишүүн гэж байж болох уу. Тэр дундаа, хамгийн олон таслалттай гишүүдийг тогтмол дөрвөн жил тэргүүлчихээд шүү. Магадгүй үүнд нь түүнтэй хамт Дундговийн сонгогчид ч буруутай байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, гэнэтийн гэхээс илүүтэй бараг зуршил болсон гэмээр түүний бэлгүүдэд дунговьчууд дуртай. Санал өгөхдөө ч түүнийг нь харгалзаж үздэг байхыг үгүйсгэх аргагүй. Хууль батлах тухай бус харин сонгогчдодоо өгөх Цагаан сарын бэлэг, хурдан морины бай шагнал, шинэ жилийн ёслолын ажиллагааны азын сугалааны хонжвор ярьж, түүгээрээ илүүрхэж, хөлчүүрхдэг энэ араншинд нь дундговьчууд дуртай. Харин орон нутгийн хөгжлийн хувьд Дундговь аймаг хамгийн муу үзүүлэлт бүрийн эхэнд бичигдсээр яваа. Магадгүй энэ сонголтынх нь араас "Хүргэх ёстойгоо хүртэж дээ” гээд хэлчихмээр. Б.Наранхүү гишүүний энэ увайгүй зуршил, үл тоомсорлосон таслалтыг өөгшүүлснийх нь төлөө шүү дээ.

Г.Наран

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!