Мьянмарт газар хөдлөлт болжээ

🕔 2016/08/25 16:12

Мьянмар улсад өчигдөр 17.00 цагийн  6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "CNN” агентлаг мэдээллээ.

 

Мьянмарт газар хөдлөлт болжээ

 

Газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 100 гаруй шархтсан талаар эрх баригчид мэдэгджээ.

 

Мөн олон иргэн сураггүй болоод байна. Аврагчид 22 настай залуугийн цогцсыг барилгын нуранги дороос гаргана авчээ. Газар хөдлөлтийн голомт Янгон хотоос 500 км-ийн зайд бүртгэгдсэн байна. Хотын дарга "Газар хөдлөлтийн улмаас 40 гаруй сүм нурсан” гэж мэдэгджээ.

 

Баган хотноо хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!