БАНКНЫ ДЭЭРЭМЧДИЙГ ИНГЭЖ УСТГАЖЭЭ

🕔 2016/06/16 20:15

БАНКНЫ ДЭЭРЭМЧДИЙГ ИНГЭЖ УСТГАЖЭЭ

 

Бразилд банкны дээрэм газар аваад байжээ. Цагдаагийнхан банкны дээрэмчдийг удаан хугацаанд мөрдсөний эцэст орогнодог газар, хэдийд дээрмээ хийдэг, дараагийн обьект нь аль банк болохыг олж тогтоосон байна. Дээрэмчдийн ихэнх нь цагаачид төдийгүй хотоос зайдуу нүдэнд үл тусах жижигхэн байшинд орогнодог болохыг олж тогтоожээ.

Тусгай ажиллагааны үеэр цагдаагийн дарга дээрэмчдийг өршөөх зүйл байхгүй, бүгдийг устга гэсэн тушаал өгчээ.Тусгай хүчнийхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж дээрэмчдийн орогнож байсан байшин руу дайрч дотор байсан хүмүүсийг бүгдийг устгасан байна. 

Тусгай ажиллагаагаа амжилттай болсоныг тэмдэглэж бүгд гэрэл зургаа татуулсан байна. Энэхүү аймшигтай хядлагын гэрэл зургууд сэтгүүлчдийн гарт орж цахим ертөнцөөр тархав.  Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан энэхүү хядлагыг буруутгаж Бразилын цагдаагийнхан ноцтой зөрчил гаргасан гэж мэдэгджээ. Тэгвэл цагдаагийнхан дээрэмчдийг номхруулахад үүнээс өөр арга байгаагүй гэж хариу тайлбар хийсэн байна.

 

Б.Санчир


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!