Сонгуулийн мөлхөө сурталчилгаа хийнэ гэдэг нь айл айлын хаалга тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах ажил өнөөдрөөс эхлэж байна. Хуулийн хугацаандаа эхлэх мөлхөө сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодвол үр өгөөж муутай байдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм билээ. Харин манайд эсэргээрээ мөлхөө сурталчилгаандаа хамаг мөнгөө зарцуулж, телевизийн хэдэн нэвтрүүлэгт оролцож, буяны хэдэн хандив өргөхөд л гишүүн болдог мэтээр ойлголт байх юм.
Харин барууны орнуудад сонгуулийн сурталчилгааг тусгай зориулалтын хана гарган хэвлэмэл материалаа байршуулж, сонгуулийн ухуулагчийн тусгай цэгт бүгд аман ухуулгаа хийж, айл бүрийн хаалганд бус шуудангийн хайрцаганд тараах материалаа хийж, тодорхой уулзах цаг товлож уулзалтыг хагас сарын өмнөөс тохирдог байна.
Харин манай оронд айлын хаалга балбаж өвчтэй, нялх нярайг нь сэрээж, эзэнгүй айлыг мэдэгдүүлж, ёс бусаар харьцаж, уулзалтын цагийг нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө товлож байх жишээтэй. Цаг төлөвлөлт хамгийн муугаар хийгддэг манай оронд сонгуулийн сурталчилгаа эхлэх нь иргэдэд бараг "айдас” төрүүлэм мэдээ шиг л болж. Сонголтоо хийх гэж байгаа иргэдэд мэдээллийг түгээхдээ зүй зохистой, ёс зүйтэй, хүн сэтгэлтэй баймаар байна. Иргэд өөрсдөө мэдээллийг авах гэж тэмүүлдэг, хөөцөлддөг, эрэлхийлдэг болгох хэрэгтэй. Харин манай оронд өнөө шөнийн 24-цагаас эхлэн сонгуулийн өмнөх өдрийн 24 цаг хүртэл айдас түгшүүрийн 18 хоног эхлэх шиг л байна.
Үүнээс цэвэрхэн гарах нэг алхам бол айл бүр үүдэндээ шуудангийн хайрцаг гар доорх материал ашиглан хийж болох юм. Үүнийг та үнэтэй зүйл худалдан авч хийх хэрэггүй. Хуванцар ундааны сав, хэрэггүй муу хайрцаг, гэх мэт гэрт хэрэггүй болсон гарын дорх материалаар хийж болно. Танд доорх санаа бүхий зүургуудыг хүргье.
Эх сурвалж: Ugluu.mn Б.Саран
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!