Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг Монголын нүүрсний экспортыг дөрөв дахин нэмэгдүүлжээ

🕔 2017/08/01 10:09

Хойд Солонгосын экспортод Хятад улс хориг тавьсны дүнд 2017 оны эхний хагаст Монголын нүүрсний экспорт дөрөв дахин өссөн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Дурдсан хугацааны нийт экспортын орлогын тал хувь нь нүүрснээс бүрдсэн болохыг Монголын Үндэсний Статистикийн Хороо Даваа гарагт мэдээлсэн байна. Оны эхний хагасын байдлаар нүүрсний экспортын орлого $1.28 тэрбумд хүрчээ.

Монгол улсын нийт экспортын орлогын 82 хувь нь эрдэс баялгаас бүрдэж, 2016 оны мөн үеэс 41.7 хувийн өсөлттэй гарсан ба орлого нь $3.1 тэрбум болсон байна.

Хятад улс цөмийн зэвсгийн хөтөлбөр, пуужингийн туршилттай холбогдуулан Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг тавьсан нь ийнхүү Монгол улсын экспортод сайнаар нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!