"Энержи Ресурс" нүүрсээ шууд гангийн үйлдвэрт нийлүүлнэ

🕔 2017/05/27 16:03

 

Монголын нүүрсний салбарт тэргүүлэгчдийн нэг "Энержи Ресурс" компани Өвөр Монголын Бугатын гангийн үйлдвэртэй урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бугат бол Хятадын ган үйлдвэрлэлийн бүс нутгийн хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Хамтын ажиллагааны энэхүү гэрээг байгуулснаар "Энержи Ресурс" компанийн дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээсэн коксжих нүүрсэн бүтээгдэхүүн ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрэх боломж бүрдэж байгаа юм.

 Өөрөөр хэлбэл Монголын нүүрс илүү өндөр үнээр дэлхийн зах зээлд хүрч, үнэ цэнэ нь цаашид нэмэгдэхийн сацуу экспортын орлого, татвар хураамжаар дамжин улсын эдийн засагт илүү хувь нэмэр оруулах  шинэ боломж үүгээр бий болж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!