Үеэ өнгөрөөж үйлдвэр нь хаагдсан хэдэн хөгшин тэх

🕔 2016/06/08 16:55

70-аад онд болсон явдал гэдэг. 
Дархан цаазтай газрын янгирын сүргүүд төл цөөтэй, өсөлт муутай болчихож. Эрдэмтэд учрыг нь олдоггүй гэнэ. Гэтэл нэгэн анчин хөгшин хамгийн данагар, хамгийн том тэхнүүдийг нь агнаж, бөөн дуулиан тарьж. Хулгайн ан хийлээ гээд хашир анчинд ял өгч, шоронд хорьж. Гэтэл дараа жил нь янгирын сүргүүд маш олон төлтэй болчихсон гэдэг. Учир юу гэвээс хэдэн хөгшин тэх өөрсдөө чадахгүй ч, залуу тэхнүүдээ айлгаж хөөчихөөд сүргээ хураагаад байж. Хээлтэх чадваргүй хөгшин тэхэнд хураагдсан сүрэг төлгүй, өсөлтгүй байсныг хашир анчин ажиж мэдээд тэсгэлгүй хэдэн хөгшин данагарыг нь түүж агнасан хэрэг байв.

Монголын улстөрд яг л ийм байдал буй болчихоод байна. Үеэ өнгөрөөж үйлдвэр нь хаагдсан хэдэн хөгшин тэх сонгууль болгонд л гарч байдаг. Үр дүнд нь улс орны хөгжил дэвшил ярих биш, харин оршин тогтнох, авраж хамгаалах ярих дээрээ тулжээ.
Улстөрд түүвэр агналт хэрэгтэй байна. Монгол улсын ард иргэд бид л сонгуульд зөв санал өгөх замаар тэрхүү түүвэр агналтыг хийж чадна. 2016 онд бүх зүйл өөр болоосой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!