ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОДЛОГО ТОДОРХОЙЛНО

🕔 2017/07/28 10:57

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОДЛОГО ТОДОРХОЙЛНО
Монгол Улсын хүнс болон эмийн аюулгүй байдлын чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурласан бодлого тодорхойлох зорилгоор МХЕГ-аас "Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх аравдугаар сарын 13-нд зохион байгуулахаар болжээ.

Уг хурал нь хүнс, эм, био бэлдмэл болон түүхий эдийн шинжилгээ судалгаа чанар, аюулгүй байдлын судалгаа, тулгамдсан асуудлууд, Ургамал хамгаалал, хорио цээр, хүрээлэн буй орчны судалгаа, Цацрагийн аюулгүй байдал судалгаа гэсэн сэдвээр болох аж. Хуралд оролцох хүсэлтэй багш, судлаачдийн эрдэм шинжилгээний өгүүллийг ирэх сарын сарын 10-ны дотор хүлээн авах юм байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос тэргүүн байранд шалгарсан илтгэгчийг өргөмжлөл, 400 мянган төгрөг, дэд байрт мөн өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр урамшуулах юм. Харин тусгай байрт шалгарсан тохиолдолд өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнах аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!