Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

🕔 2017/04/04 13:23

 

ХХҮГ-аас 4-р сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” аяны сар болгон зарлаж байна. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 

оролцогч байгууллагууд өөрсдийн ажлын байрны чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Мөнгөнцоож, НБХ-ийн дарга Ц.Эрдэнэсүрэн, ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа нар байгууллагын алба хаагчидтай уулзан, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилт, авах арга хэмжэээний талаар санал сэтгэгдлийг нь сонсон, аюулгүй байдлын хэрэгсэл төхөөрөмжтэй танилцлаа. ХХҮГ-ын мэргэжилтэн Ц.Цэвэлмаагаас тодруулахад "Сарын аяны эхний ээлжинд хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа төрийн байгууллагын ажилтнуудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалтанд хамруулна. Аюулгүй байдал гэж юу байдаг талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байна. Мөн ажил олгогч нар хуульд заасны дагуу орон тооны бус ажилтан, салбар зөвлөлийг байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулан ажиллах хэрэгтэй. 1 сарын аян өрнүүлээд зогсохгүй цаашлаад байнга Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллана” хэмээн мэдээллээ.

http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=77&nid=9135

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!