М.Оюунчимэг: Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд нь банкинд өртэй, жижигчүүл нь дэлгүүрт өртэй

🕔 2016/06/06 13:14

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулагч, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн "ММ” агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

 

-Та "Үнэ цэнэ” нэвтрүүлэг хөтөлж, нэлээн хэдэн телевизийн сувгаар үзэгчдэд хүрч байгаа. Нэвтрүүлэг тань үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлахад чиглэдэг. Баялаг бүтээгчид, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзахад тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Улс орны өнгө төрх тэр жилдээ ямар байх вэ гэдэг нь эхний гурван сарын статистик, нийгмийн үзүүлэлтээс тодорхой дүр зураг нь харагддаг. Эхний саруудын үзүүлэлтээс харахад өнөөдөр оволзож байх ёстой эдийн засаг зогсонги байдалтай байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Санхүүжилт, эргэлтийн мөнгөгүйгээс үүдээ барьсан аж ахуйн нэгжийн тоо хамгийн сүүлийн мэдээгээр 62 мянгаар нэмэгдлээ.

Бизнесийн улирал эхлэнгүүт эдийн засагт гол түлхэц, даац өгдөг компаниуд ажилдаа ороод, гол гол салбарууд ид бужигнаж, ургацаа авах  бэлтгэлээ хийдэг энэ үед ихэнх нь зогсонги байдалд орчихжээ. Яагаад гэвэл санхүүжилт, мөнгө алга. Миний хувьд эдийн засгийн сэдвээр "Үнэ цэнэ” нэвтрүүлгээ хийхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гараа хөдөлгөж баялаг бүтээгчидтэй голчлон уулздаг. Нэвтрүүлэг хийх явцад хүмүүстэй уулзаж байхад "Компани, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг  төр, засаг шийднэ гэсэн мөртлөө тодорхой шалтгаангүйгээр ямар ч боломжгүй гээд зогсчихоод байна. Сүүлийн хоёр сар сонгууль яриад улам л хүндэрлээ. Одоо бид ямар нэг ажил, алхам хийхээсээ илүүтэй хараад суухаас өөр ямар ч аргагүй зогсонги байдалд орлоо. Хуримтлуулж хураасан жоохон мөнгөөрөө хөдлөх гээд чадахгүй учир эхнээсээ ажилчдаа цомхотгох эсвэл үүдээ бариад ажилгүйчүүдийн эгнээнд орохоос өөр сонголтгүй байна” гэж хэлж байна. Шүүмжлэх гэж үүнийг ярьсангүй, бодит байдал үнэхээр ийм л байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!