УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийнэ

🕔 2017/07/06 10:35

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийнэ

УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл зарим сайтад гарсан билээ. Гэхдээ удалгүй тэрхүү гишүүн нь УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга гэдэг нь ил болсон.

Түүнд хүчиндүүлсэн гэх 25 настай оюутан бүсгүйн эгч хэд хэдэн удаа хэвлэлийнхэнд хандсан байдаг. Өчигдөр гэхэд Д.Гантулга гишүүний тохиролцох санал тавьсан гэх бичлэг, холбогдох зарим баримт бичгийн ил болгосон юм. Гэхдээ эл хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн хэргийн талаар нэг ч удаа албан ёсны тайлбар хийгээгүй байв. Тэгвэл өнөөдөр 11:00 цагт эрхэм гишүүн Төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!