МУГЖ П.Цэвэлсүрэн буюу “Ардын элч” киноны Ариунаа

🕔 2017/05/10 14:21

Улсын Гавъяат Жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн (1933-1990) 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1976-07-09.№144/
Улаанбаатарт 1951 онд Санхүүгийн техникум, 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1965 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсчээ. 1951 оноос УХДТ-т дуучин, 1965 оноос ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучин, 1982 оноос УБДС-ийн биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхмийн багш, тэнхмийн эрхлэгч, 1990 оноос нас бартлаа СУДэС-ийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байжээ. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван тлгой”-н Нансалмаа, "Жаргалын зам”-ын Халиун, "Амарсанаа”-гийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн "Үнэн”-ий Ядмаа, П.И.Чайковскийн "Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины "Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн "Фауст”-ын Маргарита гэхчилэн үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг чадварлаг сайхан дуулсан шилдэг дуучин, Ч.Ойдовын "Ардын элч” киноны Ариунаа, Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир” киноны Долгор, "Уулзалт” киноны Дэжидийн дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн нэрт жүжигчин байжээ. Ариунаагийн дүрийг бүтээснээрээ манай жүжигчдээс анх олон улсын кино наадмын өндөр шагналыг эх орондоо авчирсан байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!