”Босоо” Ганбаа Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов

🕔 2016/05/30 12:42

”Босоо” Ганбаа Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов

 

Сүр дуулиантайгаар гарч ирсэн ХҮН намын даргаар сонгогдож, сонгуульд хүч оролцож, цаашаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч үзээд алдана гэсэн итгэл дүүрэн байсан С.Ганбаатар "томоожоогүй" намын дотоод будлианаас болж намаа орхиход хүрсэн билээ.

Улмаар АН, МАН-аас урилга хүлээж авсан хэмээх шуугианы дараа "Үхэж байсан ч энэ хоёр намын хаяаг түшихгүй" гэж мэдэгдсэн билээ. 

Түүнийг Г.Уянгын "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-аас нэр дэвших байх гэсэн таамаглал байсан ч "Эх орончдын нэгдсэн эвлэл"-ийг сонгон Дархан-Уул аймгийн 43-р тойрогт АН-ын М.Сономпил, МАН-ын Б.Баттөмөр, МАХН-ын Ж.Сүхбаатар нартай халз үзэхээр болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!