Мексикт загварын өмсөгч болно гээд бэлгийн боол болжээ

🕔 2016/05/29 15:21

Мексикт загварын өмсөгч болно гээд бэлгийн боол болжээ

 


ОХУ-ын Красноярскийн дээд зэрэглэлийн гимнази төгссөн Мария  С. гэгч загварын ертөнцөд гурван сар ажиллах гэрээ хийгээд найз бүсгүйтэйгээ Мексик рүү гуравдугаар сарын 22-нд ниссэн байна. 

Гэтэл бүсгүйчүүдийг огт санаанд оромгүй мэдээ угтаж тэднийг насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглохыг шаарджээ. 
"Биднээр юу хийлгэх гэж байгаа дуулаад, үүнийг чинь хийхгүй гэсэн. Гэтэл намайг хоол, ундгүй хорьж саналыг нь хүлээж авах хүртэл залхаасан” гэж Мария ярьж байна. 

Гэхдээ тэр насанд хүрэгчдэд зориулсан тэр кинонд нь тоглохгүйн тулд өөрсдийнхөө биеийг урж шалбалж, шарх үүсгэж байсан гэнэ. Энэ бүхний ачаар Мария олзноос суллагдаж эх орондоо дөрөвдүгээр сард буцаж иржээ. 

Харин түүний найз Ксения нь өөрийн саналаар Мексикт үлдэн порно од болохоор ажиллаж байгаа гэнэ. 
19 настай Ксения гимназиа төгсөөд Их сургуулийн математикийн ангид ороод жил хагас болж байсан юм байна. 

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!