УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны коридорт ”төвхнөжээ”

🕔 2017/04/24 13:31

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны коридорт ”төвхнөжээ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг одоо мэдээлэл хийж байна. Учир нь тэрбээр төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болжээ. Түүнийг өрөөгөө суллаж өгөхийг УИХ-ын Тамгын газраас шаарджээ. Оронд нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тус өрөөнд оруулахаар болсон байна. С.Эрдэнэ өмнө нь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан учраас бүлгийн дарга нар байрладаг өрөөнд оруулсан байжээ. Харин тэрбээр өнгөрсөн өвөл Ардчилсан намын дарга болж, бүлгийн даргаасаа чөлөөлөгдсөн тул уг өрөөнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулахаар болсон байна.

 

О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед  УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө аж.

 

http://www.24tsag.mn/content/148848.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!