Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үг

🕔 2016/12/21 12:54

Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үг

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг баталгаажууллаа.

Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үг:

2016 оны сонгууль, түүнээс ч эрт  Монголын ард иргэд улс төрийн нам, ялангуяа УИХ, Засгийн газрын гишүүдэд итгэхээ больсон гэдгийг маш тодорхой харлаа. Сонгуулиас хойш бид энэ асуудлаар шат шатандаа хэлэлцүүлгүүд зохион байгуулж намын их хурлаа хийх шийдвэрт хүрсэн.

Намын их хурлаар хоёр гол шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээрт, Ардчилсан нам шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, шинэчлэлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах намын даргыг саналын эрхтэй нийт гишүүдээсээ сонгох нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Намын их хурлаар Ардчилсан намын гишүүд дотоод асуудлаа тал бүрээс нь тайлбарласан. Миний хувьд чухал нэг зүйлийг ажигласан. Манай намын гишүүд бие биедээ, намынхаа удирдлагад итгэхээ больсон байна...

Тиймээс нэгдүгээрт, Ардчилсан намыг гишүүдэд нь өгнө. Ардчилсан нам анхнаасаа, 2000 он хүртэл гишүүдийн нам байсан. Тэнд дарга цэргийн зааг байгаагүй. Гэтэл түүнээс хойш Ардчилсан нам ч гэлтгүй улс төрийн намууд хэдэн даргын л нам болсон. Гэтэл даргын бодол, олон нийтийн бодлоос хол зөрдөг.

Тиймээс гишүүдийнхээ шийдвэрийг биелүүлхийг эрмэлздэг даргатай нам болох ёстой.

Хоёрдугаарт амлалтаараа биш үзэл баримтлал, үзэл бодлоороо уралддаг нам болох ёстой. Намын гишүүд зөвхөн үзэл бодол тээгч биш үзэл баримтлал, эрх чөлөөний үзлийг түгээдэг хүмүүс болно.

Гуравдугаарт фракцгүй нам болно. Явцуу эрх ашигт нэгдэж бүлэглэж, фракцилдаг байдлыг байхгүй болгох ёстой.

Дөрөвдүгээрт, хүний нөөцийн зөв бодлого хэрэгжүүлнэ. Мөнгөтэй нь дарга болдог, танил талтай нь албан тушаал ахидаг буруу тогтолцоог хална.  Тавдугаарт, алсын хараатай, урт хугацаанд хэрэгжүүлэх хөжлийн цогц бодлоготой нам болно. Ардчилсан намын шинэчлэл Монголын хөгжил байх болно!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!