Хайгуулын лицензийг ирэх сараас олгоно

🕔 2017/03/23 11:36

Хайгуулын лицензийг ирэх сараас олгоно

Засгийн газар нийт нутаг дэвсгэрийн 20.9 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр болон сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтын журмаар нийт 1.6 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгох ажил эхэлсэн байна. Харин өргөдлөөр 13 сая орчим га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн нийт 3546 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагийн 44.4 хувь нь ашиглалтынх, 55.6 хувь нь хайгуулынх байгаа аж. Энэ дундаас ашиглалтын лицензийн 34 хувь, хайгуулын лицензийн 55.7 хувь нь алтных юм байна. Харин зэсийн хайгуулын талбайнууд нутаг дэвсгэрийн хойд хэсэгт голчлон төвлөрч байгаа гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!