Жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж уусан байсан гэв

🕔 2017/03/14 10:40

Жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж уусан байсан гэв

 

"Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлтийг хийдэг "Монфорт” компанийн зургаан жолооч хордож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэхдээ уг хэрэг явдалтай холбоотой мэдээллүүд зөрүүтэй байгаа. Зарим мэдээллийн сайтуудад хятад хүний авч өгсөн архийг уугаад хордсон, нөгөө хүн нь зугтааж алга болсон гэх мэдээлэл ч гараад байгаа. Тэгвэл ЭМЯ-ны эх сурвалж энэ талаар мэдээлэл өгөхдөө "жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж ууснаас болж хордсон байж болзошгүй байна. Замд долоон жолооч явсан бөгөөд зургаа нь үл мэдэгдэх шингэн найруулж уусан байсан. Нэг жолооч нь тухайн шингэнээс уугаагүй. Ингээд гурван жолооч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж, нөгөө гурав нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.Жолооч нарын нэг нь эмнэлэгт ирэхдээ маш хүнд байдалтай ирсэн. Эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Гурван өвчтөнд гемодиализ, хор тайлах, зүрх судас дэмжих эмчилгээ хийж байгаа. Бид эндээс Өмнөговь аймгийн эмч нартай цахимаар холбогдож, өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцах, зөвлөгөө оношилгоо хийх зэргээр ажиллаж байна. Мөн тус аймагт халдвар эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулж, үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж байгаа. Жолооч нарын уусан гэх шингэнийг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар шингэн болохыг мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Холбогдох байгууллагын дүгнэлт гарахаар тэр тухай мэдээлэл илүү тодорхой болно” гэж хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!