“Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

🕔 2016/08/04 15:58

Замын цагдаагийн газраас  үүрэг болгосны дагуу төв, орон нутгийн  замын цагдаагийн тасгийн албад  "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

"Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг "Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь иргэдэд амь насаа хамгаалах зөв хэвшлийг бий болгоход чиглэл болох юм.  Арга хэмжээ долдугаар сарын 25-аас  наймдугаар сарын 25-н хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэнэ. 

“Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

 

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагчид  амжилттай зохион байгуулж байна. Тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ фэйсбүүк, твиттер  зэрэг олон нийтийн сүлжээгээр уг аяны талаар мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм. 

Иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг ханган ажиллах нь цагдаагийн албан хаагчдын  эрхэм зорилго билээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн Тасгийн албан хаагчид "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг иргэд рүүгээ чиглэсэн оновчтой аян хэмээн идэвхитэй зохион байгуулж байгаа аж.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд

Улсын хэмжээнд гарч буй зам тээврийн ослын 60 хувь нь хамгаалалтын бүс зүүгэйгээс үүдэж амь нас, эрүүл мэндээрээ хохирдог байна. Түүнчлэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь хөдөө онон нутгийн замд гардаг. Тиймээс  иргэд хамгаалах бүс зайлшгүй зүүж хэвших явдал юм. 

Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа юм.

Хамгаалах бүсний хэрэглээ нь сүүлийн жилд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байгаа. 

Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм.

Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн Хэлтэс


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!