“Эрдэнэс ТТ”-н гурван жолооч хоолны хордлогод орж хүн нас баржээ

🕔 2017/03/11 13:43

“Эрдэнэс ТТ”-н гурван жолооч хоолны хордлогод орж хүн нас баржээ

 

Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэгч гурван жолооч амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал "Эрдэнэс таван толгой”-н нүүрс тээвэрлэгч Хятадын Вэнсэй компаний гүйцэтгэгч "Монфорт” компанийн зургаан жолооч Таван толгойгоос 90 км-т орших цайны газраас хоол идэж, архи ууж гарсан байна.  Ингээд Цагаан хад орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал хүнд байна.

Одоогоор мэргэжлийн хяналт болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, ажиллаж байгаа бөгөөд  хоол, архины хавсарсан хордлого гэсэн оношийг гаргаад байгаа аж.

"Монфорд” нь "Вэнсвэй” компанийн тээвэрлэгч юм байна.

Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!