Дундговийн багийн сагсчид легионер тоглогчдоо “Эр бяраа гайхуулав”

🕔 2017/02/01 09:15

21 аймгийн Үндэсний лигийн өчигдөр болсон Плей-оффийн "Сүхбаатар Альянс Тех” – "Дундговь” аймгуудын тоглолтын үеэр Дундговь аймгийн тоглогчид хоорондоо нударга зөрүүлж ёс бус авир гаргасан билээ. Тэд зүгээр ч нэг муудалцсангүй. Гадаадаас урьж авчирсан легионер тоглогчдоо гар хүрч "ЭР бяраа гайхуулжээ”.

Тэдний гаргасан үйлдэлийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл хянан үзэж зохих шийтгэл торгуулийг оногдуулах болжээ.

"-Сагсан бөмбөгийн спорт бол ёс зүйтэй, цэвэр шударга өрсөлдөөний талбар билээ. Дээрх зохисгүй үйлдэл гаргасан тамирчдын өмнөөс хөгжөөн дэмжигч үзэгчид та бүхнээс хүлцэл өчиж байна.”

"Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл”


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!