Дундговь аймгийн баг хоёр дахь хожлоо авав

🕔 2016/11/10 15:53

Дундговь аймгийн баг хоёр дахь хожлоо авав

 

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр СТО-д гурван тоглолт болсон юм. Эхний тоглолтод Завхан, Дундговь аймгийн багууд учраа таарлаа.
Ч.Хүрэлбаатар, Э.Дөлгөөн нараар ахлуулсан Завхан аймгийн баг анхны тоглолтоо хийж байгаа бол Баярбат, Дорждамба нарын тэргүүтэй Дундговь аймгийн баг хоёр тоглолтоо хийлээ. Тэд эхний тоглолтод Баянхонгор аймгийн буулган авсан юм.
Завхан аймгийн төлөөлөн Улсын баяр наадмын сүүлийн зургаан жил тасралтгүй шөвгөрөөд буй улсын хүчит гарьд Батнасангийн Гончигдамба тоглов. Тоглолт өгөө аваатай эхэлсэн бөгөөд аль аль багаа довтолгоогоо нямбай гүйцэтгэж байлаа.
Завхан аймгийн залуус Дунговийн шилдгүүд болох Билэгт, Баярбат нарыг гуравдугаар үед алдааны асуудалд оруулж чадлаа.
Багийн лидерүүд  сэлгээнд суух үед Батмөнх, Жавхлантөр нар гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан юм. Улмаар дөрөвдүгээр үеийн дундуур Билэгт, Баярбат нар талбайд гарч ирэн өрсөлдөгчдөө боломж олгосонгүй.
Ийнхүү Дундговь аймгийн баг учраагаа 97:92-оор буулган авч, улирлын хоёр дахь хожлоо авав.
Тус тоглотод Батмөнх 20, Дорждамба 16 оноо, 16 самбар, Жавхлантөр 14 оноо авчээ. Харин Завхан аймгаас Ч.Хүрэлбаатар 17 оноо, Пүрэвсайхан, Гансүх нар тус бүр 16  оноо авсан байна. 
Эх сурвалж: Unuudur.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!