М.Батчимэг: З.Энхболд намын гишүүдээсээ уучлал гуйх ёстой

🕔 2017/01/24 14:56

М.Батчимэг: З.Энхболд намын гишүүдээсээ уучлал гуйх ёстой

 

АН-ын дарга З.Энхболд өчигдөр "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо цөөнгүй сэдвээр, тэр дундаа намын даргын сонгуулийн сунгааны талаар ч ярьсан. Харин түүний яриа намынх нь гишүүдэд таалагдаагүй бололтой.

 

Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүд түүний ярьсныг эсэргүүцэн мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэд "З.Энхболд намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж гэсэн утгатай уриалга хэлсэн нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Мөн  Л.Гантөмөрийг нэр дэвшигчээс хас гэж З.Энхболд хэлсэн намын дүрмийг зөрчиж байна байгаа юм.

 

Ардчилсан намын шинэ дүрмээр намын гишүүдийн бүртгэлийг нээлттэй болгоогүй.   Даргад нэр дэвшигчид мэтгэлцээн явуулахыг хориглосон учраас удирдлагадаа шаардлага хүргүүлж байна. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлж, дээрх асуудлыг авч хэлэлцэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно” хэмээсэн юм.

 

Мөн УИХ-ын гишүүн асан М.Батчимэг З.Энхболд дарга энэ мэт хариуцлага мэдэгдлийнхээ төлөө намын гишүүдээсээ уучлал гуйх ёстой хэмээлээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!