ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хэвээр байна
🕔 2016/11/02 11:56
УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдаж, парламентад 9 суудалтай болсон билээ. Үүний дараа тус намын ҮЗХ хэд хэдэн удаа зарлагдсан ч өнөөдрийг хүртэл болоогүй тул АН албан ёсны даргагүй хэвээр байна.
Тус намын даргын албан тушаалд өрсөлдөнө гэдгээ Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар албан ёсоор зарлаад буй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас хэн нэр дэвших вэ? гэдэг яриа тус намын гишүүдийн дунд идэвхтэй өрнөж байна. АН-ын голлох лидерүүдээс З.Энхболд, Х.Баттулга нар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, хамгийн гол нь намын гишүүдээсээ дэмжлэг авах магадлал маш бага болжээ.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр зэхэн, бичил хэмжээний судалгаа, сурталчилгааны баг хүртэл эмхлэн байгуулж, ажиллуулж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мөн Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа бөгөөд түүний харьяалагддаг МҮДН фракц ч дэмжиж буй гэнэ.
Сонирхолтой нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдан, тун удахгүй шүүхэд дуудагдах гэж байгаа Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөнө гэдэг бодлоо одоо ч орхиогүй байгаа бөгөөд ял авахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
Тэрээр 2009 онд ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан бөгөөд нам доторх сунгаандаа Ц.Элбэгдоржид ялагдан, сэтгэлээр унан "Бархирмаар санагдсан мөч” нэртэй нийтлэл бичиж байсан юм.
П.Энхмандах
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!