АН-ын даргын суудлын урьдчилгаа нь 250 сая төгрөг үү

🕔 2016/12/13 12:15

АН-ын даргын суудлын урьдчилгаа нь 250 сая төгрөг үү

 

АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэх үгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн.

 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болох хүн маш том шалгууртайг зарлалаа. Тэрбээр "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэсэн байна. Багадаа л 250 сая төгрөгийн хандивыг намдаа өгч байж АН-ын даргад нэр дэвших боломжтой гэсэн үг. Тэгвэл АН-д 250 сая төгрөг тушаах бэнчинтэн хичнээн бол? Бүх гишүүдэд нээлттэй гэх намын даргын сунгаа юу болж хувирав гэхчлэнгээр олон асуулт урган гарна.

 

 

АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын нэр яригдаж буй. 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!