Отрын бүсэд 2500 жирэмсэн эмэгтэй өвөлжиж байна

🕔 2016/12/21 10:28

 

Улсын хэмжээнд нийт  61 орчим сая толгой мал өвөлжилж, хаваржихаас отрын бүс нутагт нийтдээ 17 сая орчим толгой мал өвөлжих нөхцөлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Отрын бүс нутагт өвөлжихөөр нүүдэлсэн 19 мянга гаруй  айл, өрхөд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 2600 орчим 0-5 насны хүүхэд амьдарч буй аж.

 

Цагийн байдал хүндэрвэл бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэх зорилгоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгожээ. 

 

Г.Тэгшсүрэн


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!