21 аймгийн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлалаа

🕔 2016/12/19 15:20

НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Ийнхүү өнөөдөр нэг эмнэлэгт 5-8 ширхэг буюу нийт 132 тооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Үүнд:

Ургийн зүрхний бичлэгийн аппарат – 21

Өвчтөний монитор – 21

Пульсоксиметр,нярай – 4

Нярайн суурин инкубатор – 2

Нярай фото эмчилгээний аппарат – 22

Автомат шахуурга, тариурын – 42

Нярайн амьсгалыг эерэг даралтаар дэмжих аппарат, хамраар - 13

Эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн багажны ком – 4

Сургалтын зөөврийн муляж, хэрэгслүүд, багцаар – 1

Зайн оношилгоо, зайн сургалтын сүлжээний сервер - 1

Зайн сургалтын бичлэгийн аппарат, гэрэлтүүлэг, дуу хураагуур – 1

emneleg

emnelegХарин эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх дөрвөн нэр төрлийн 1600 ширхэг эмнэлзүйн удирдамж, зөвлөмж бүхий материалыг мөн дагалдуулан өгсөн юм. Үүнд:

•Эх барихын гаралтай халдварын эмнэлзүйн удирдамж

•Ноцтой хүндрэлийн судалгааны үр дүн ба дүгнэлт зөвлөмж

•Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд телемедициний зөвлөгөөг ашиглах нь гарын авлага

•Дауны хам шинж ба бусад эмгэгийн антенатал илрүүлэг гарын авлага

Б.ГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!