Дундговь аймгийн 19 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдав

🕔 2016/05/21 22:00

 

 

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Дундговь аймгийн 19 сургууль хамрагдаад байна.

Оны эхэнд тус аймгийн 8 сургууль тэтгэлэг авч, төслөө хэрэгжүүлж эхэлсэн бол  энэ удаад үлдсэн 11 сургууль тэтгэлэг авчээ. Гэхдээ хичээлийн шинэ жил дуусах дөхөж байгаа тул сая тэтгэлэг авсан сургуулиуд төслөө ирэх есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх юм байна.

Сургуулиудын тэтгэлэг суралцагчийн тооноос хамааран 2- 3 мянган доллар байгаа бөгөөд Дундговь аймгийн хувьд 3 сургуулиас бусад нь 3 мянган долларын тэтгэлэг авчээ.

"Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний  шатанд тэтгэлэг авч төслөө эхлүүлсэн сургуулиудын төслийн хэрэгжилтэд аймгийн Боловсролын газар ирэх сард  явцын үнэлгээ хийх юм байна.  

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!