САРУУЛЫН АМНЫ МОНГОЛ БИЧЭЭС

🕔 2016/05/21 22:27
 

САРУУЛЫН АМНЫ МОНГОЛ БИЧЭЭС

 

 

 

Хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгитйн Баянжаргалан сумын төвөөс баруун хойш 30 гаруй км-т, тус сумын 2-р багийн нутагт нижгээд км үргэлжлэх Аараг хадны зүүн үзүүр, Саруулын амны өвөөлжөөний эхэнд, нутгийнхы "Улаанхад” хэмээн нэрлэх хаднаа 2мөр төвд, 16 мөр монгол бичээс буй. Барсгардуу гадаргатай, саарал боржин хаднаа нилээн тод, томоор цохиж бичсэн эл бичээсийг эрдэм шинжилгээний үүднээс судалсан нь өнөө хэр үгүй тул бичээсийг галиглан уншиж орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэж байна.
1. Монгол бичээс
1. Эрхэт Хоншин
2. Бодисадвагийн хувилгаан
3. Гармава хэмээх нэрсийг
4. Эрдэнэ баатар зохион
5. /ор/ байгуулав. Эмгэг зовлонт
6. Амьтан бурханы хутгийг олон болтугай
7. Эм гар гороо хонин жилийн
8. буянт сар хутаг
9. ор суулгав.
10. Тиү хонжин
11. бичив.
12. И/н/ – жан
13. хиа
14. дархан
15. Жав
16. /би/ – чив
2. Төвд бичээс
1) Гармава Арданаа.
2) Ум ма ни бад ми хум
Монгол бичээс дэх Эрдэнэ хэмээх хүний нэр санскритаар түвд бичээсийнхтэй ижил Раднаа болно. Монгол ба Төвд бичээсийн аль алинд нь Гармава гэж байна. Үүнээс үзвэл Монгол Төвд бичээсүүд хоорондоо холбоотой төдийгүй нэг цаг үед бичсэн ч байж болохоор байна. Бичээсийн баруун гар талд тусад нь бичсэн нэрсийг үзвэл, эл дурсгалыг Тиү Хонжин, Инжаан хиа, дархан Жав нар үйлдсэн бололтой.
Алдаа мадаг бараг үгүй, мөн монгол бичгийн зөв бичихзүйн дагуу saγulγaba гэж бичэхийг сонгодог монгол бичгийн судрын бичлэгээр saγulba гэж бичсэн нь үүнийг үйлдэгсэд бичгийн өндөр боловсролтой хүмүүс байсныг илтгэж байна. Бичээст гарч буй он цагийн тухайд нилээд хэдэн он байх боломжтойв Жарны тооллын шороон хонин жилүүд цөм эм бөгөөд шар хонин жилүүд байна. Шарагчин шороон хонин жилүүд нь 1439, 1499, 1559, 1619, 1679, 1739, 1799, 1859, 1919 онууд байх ба уг дурсгалтай холбогдох онууд нь халхад шарын шашин дэлгэрч эхэлсэн 1580 аад оноос хойшхи, 1919 оноос өмнөх 1619, 1679, 1739, 1799, 1859 онууд байж болно. Дээр дурдагдсан хонин хэмээх цолыг 15-17 зууны үед бичгийн хэрэг эрхэлсэн түшмэдэд олгодог байжээ. Ганжуур, Данжуурыг орчуулагсад хийгээд Ойрадын Зая бандида Огторгуйндалайн шавь нарын дотор хонжин цолт хүн байжээ. Учир иймд бичээсийг 1619-1740-өөд оны хооронд бичжээ гэж үзэж байна. Тэгээд ч 18 зуунаас хойш шинээр хутаг ор зохион хувилгаан өргөмжлөөд тэр тухайгаа хонжин цолтноор бичүүлэх түүхэн нөхцөл боломж нэгэнт өнгөрсөн байлаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!