С.Молор-Эрдэнэ: Далай лам гэж гэмт этгээд ирэх нь ээ
Далай лам гэж гэмт этгээд Монголчуудыг дахин мунхруулж доод түвшинд аваачих зорилготой ирэх нь ээ.
Хоёр
жилийн өмнө нийтэлж олон хүнийг бухимдуулсан бичлэгээ дахин блог дээрээ
тавилаа. Өнөөдөр хоёр жилийн дараа хүмүүс арай ч тийм их мухар сүсэгт
автагдаагүй гэдэгт итгэнэ. Бид хойшоо биш урагшаа харна шүү.
Монгол
хүний шашиныг ойлгож ирсэн тэр ойлголт дэндүү бүдүүлэг. Бүдүүлэг гэдгийн
шалтгаан бол Монгол хүн жинхэнэ шашинтай танилцаж чадаагүй тэр түүхийн
хар нүх. Буддизм нэрээр Түвдүүд мэхлэж ламаизм нэртэй мухар сүсэг оруулж
ирсэн.
Байлдаанч малчин ардуудыг номхотгож нийтлэг хамтардаг чанарыг устгаж зөвхөн өөрөө өөртэйгээ ганцаардан үлдэх тэр сүсэглэлийг Түвд хүмүүс тарааж Монгол хүнийг зуун зуун жилийн хоцрогдол, мухардал, төөрөгдөлд оруулсан.
20-р зууны эхээр дэлхийн мэдлэг боловсролтой ойртож чадалгүй мал дагаж Хятад бараа сонирхож Орос буу зэвсэг эзэмших дуртай Монгол хүний ертөнцийг харах тэр харц харанхуй тайлбарласан тайлбар урагшаа дэвшүүлэх биш харин айлгаж урам зориг хугалсан тийм л нэг ёсондоо шүтлэг бишрэлд дарагдаж ирсэн.
Физик математикаас авахуулаад философи социолог хүртэл хүн ёсны амьдрал хөгжихөд хэрэгтэй тэр танин мэдэхүй Монгол хүний хувьд хэзээ ч ирэшгүй ид шидийн хэвээр үлдэж дөнгөж л социализмын үед 1950-аад онд хагас хугас орж ирсэн. Хэт мухар сүсэгт автагдсан Монгол хүн мэдлэгт нэгэнт харийн болж хоцрогдсон тул түүх, уран зохиол, яруу найраг гэх мэт танин мэдэхүйгээс хол олон зуун жилийн ганцаардлаа таньсан илэрхийлсэн сонгодог биш сонин хачин хэллэгээр хөөцөлдөж түүнийгээ уянгын халил эсвэл найраг, найруулал гэж тайлбарласан.
Түүхийн олигтой өнгөрсөн бүтээлүүд байхгүй тул гадны Ганжуур Данжуурыг шүтэж өөрийн гэсэн оюуны бүтээлгүй явж ирлээ. Түүхэн роман гэж хүртэл үнэн худал зүйл бичиж өөрсдийгөө сэхээтэн эсвэл соён гэгээрүүлэгч гэж магтуулж цол шагналаар булуулсандаа. Өнөөдөрч тэр бүр гаарч дээ.
Гаднаас орж ирэх үе үеийн шашинуудын оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан өнгөрсөн үеийн түүх яриа домогууд бий. Ганцхан Түвдүүд л Монголчуудыг яаж мухар сүсэгт оруулахыгаа уран аргаар хийсэн.
Аймхай хүмүүс сүсэг бишрэл ихтэй гэдэгтэй адил улстөрийн хүрээнд ажилладаг хүмүүс зориуд хөдөөгүүр сүм дуган босгож айдас тарааж хүмүүсийг мухар сүсэгтэй болгож явах өнөө маргаашдаа ашиг өгдөг биздээ.
Хөдөө гэлтгүй их дээд сургуулийг төгслөө диплом авлаа гэсэн залуу үе хүртэл айдасаар дүүрэн тул мэдлэг боловсрол хүлээн авах чадваргүй болтолоо айж уншсан номондоо шамдан суралцаж чадахгүй харин ламын заавар авсан ээжээсээ айж ээжтэйгээ л асуудал үүсгэх жишээтэй. Ээжүүд мухар сүсэгтэж айдсандаа хорогдоно.
Түвдийн ламаизм яагаад шашин гэхэд хэцүү вэ гэхээр Түвдүүд Энэтхэгийн буддизмыг олигтой иж бүрнээр авч чадаагүй. Үүний шалтгаан бол бас Монголчуудтай адилхан орчуулгын төөрөгдөлд оржээ. Харин Монгол хүн Түвдийн ламаизмыг орчуулалгүй өнөөдөр ч шууд хэрэглэдэг явдал бол төөрөгдөл биш бүр ялагдал болсон хэвээр.
Марксын хэлсэнээр шашин бол ард түмний хар тамхи гэсэн үг зөвхөн хүнийг хар тамхиар хордуулж буй биш харин хар тамхи мэт хэрэглэж жаахан ч гэсэн амьдралын дарамтуудаас холдохыг хэлсэн. Хар тамхи хүний ухааныг балартуулж мэдээ алдуулж мэдрэмжийг үймүүлдэг. Өнөөдөр ч морфиумыг хар тамхинаас гарган авч өвчин намдаахад зориулан хэрэглэдэг.
Марксын хэлсэнээр төр улс хүчтэй биш бол ард түмэн төрөөс хөндийрч шашин луу ханддаг. Тэд шашинд л очиж хар тамхи хэрэглэсэн мэт болж төрийг зовлонгийнхоо шалтгаан биш төөрсөн төөрөгөө шалтгаан болгож түүндээ дарлуулан суудаг.
Өнөөдөр
Монгол яг л энд бичиж буй шашин биш мухар сүсгийн урсгал болон
шашинжсан буюу мухар сүсэгтсэн улстөрийн систем хоёрын дунд оршдог тул
хүн шиг байж чадсангүй. Хүн байх гэдэг бол хуманизмын том онол хэдий ч
хүмүүнлэг орж ирээгүй тул их дээд сургуулиуд болон Шинжлэх ухааны
Академи гэх мэт байгууллагууд мухар сүсгийн эсрэг тэмцэж чадалгүй харин
тэдний тоглоомын хүүхэлдэй болцгоожээ.
Монголчуудын төр өнөөдөр
шашины асуудалыг нэг тийш шийдэх хугацаа болжээ. Төрийг шашинаас
тусгаарлаж шашинаас хамааралгүй болгох тухай онол бол лаицизм гэсэн онол
байдаг. Энэ бол Үндсэн хуулиндаа төр шашинаас хамааралгүй тусгаар гэж
зааж өгөх.
Социализмын үед хумсын чинээ багаахан орж ирсэн философийн алдаатай ойлголтуудаа засаж залруулж чадалгүй худлаа руу шилжжээ. Философи орж ирээгүй оронд мухар сүсэг гааралгүй яахав дээ.
Философийн чухал ойлголтуудыг ертөнцийг үзэх үзэл, үзэл баримтлал, үзэл санаа гээд буруу алдаатай орчуулсан. Ренчин Дамдинсүрэн нарын үеийнхэн мэдэмхийрч орчуулсан орчуулгуудыг үгийн сангаас хасах ёстой. Нэгэнт өнөөдөр мухар сүсэгт дэндүү дарагдсан танин мэдэхүйгээс хол ард түмэнд хөөрхий социализмын үеийн ганц хоёр жоохон мэдлэгтэй тэр хүмүүс их л том мэт тусдаг бололтой.
Өнгөрсөнд
хорогдохын шалтгаан бол ирээдүй харж чадахгүй ирээдүйгээс айсан
мухардал. Өнгөрдөггүй өнгөрсөн гэдэг ямар ч их гай тарина вэ дээ.
Ухамсар ирээгүйгийн гай. Ухамсаргүй эцэг өвгөдийн лай. Түвдүүдэс
хамгаалж чадаагүй өвөг дээдэсийн хор өнөөдөр хүртэл үргэлжилнэ.
Шашин
гэж хар тамхи бага ч гэсэн өрөвдөлт амьдралаас мансууруулж мэдээ
алдуулж тайвшруулна. Монголчууд түүхэндээ мансуурч мухар сүсэгт хордож
шашинд төөрөгджээ. Ийм л хүмүүс Далай ламтай уулзахнээ. Одоо далай лам
Монголыг дагаар оруулах бүрэн боломжтой болжээ. Ардчилал ялагдлаа,
Шинжлэх ухааны академи ялагдлаа, Боловсрол ялагдлаа.
Далай ламыг дагаж хичнээн хүн мэдээ алдаж мансуурч өөрийгөө алдаж өрөвдөлт байдалд орох болдоо. Гар утас интернэт хөгжсөн өнөө цагт олон зуун жилийн өмнөх мартагдсан мухар сүсгийг сэргээж чадна гэдэг бас л том мунхруулга шүү дээ.
Өнөөдөр Түвд оронд Монгол шиг эмнэлэг байхгүй, сургуулиуд байхгүй, орчин үеийн үнэр ч байхгүй. Ийм л хүмүүсийг Монголчууд шүтэж явах ч гэж дээ. Хайран хөгжил хайран боловсрол хайран эх орон.
Философич С.Молор-Эрдэнэ