Түвдийн хуурамч “Будда” илчлэгджээ

🕔 2016/08/24 16:31

 

Өөрийгөө Будда хэмээн өргөмжилж, хүмүүсийн хойд дүрийг тодруулах талаар сургалт явуулж байна хэмээн мэхэлж байсан нэгэн залуу илчлэгдсэн байна. Түүний сургалтын төлбөр 45 мянган доллар байсан бөгөөд өөрөө тэрээр долоон ч удаа дахин төрсөн гэж мухар сүсэгтнүүдийг мунхруулан хуурч байжээ хэмээн  South China Morning Post-д мэдээлсэн аж.

 

Мэхлэгч этгээд өөрийгөө Буддагийн долоо дахь дүр болох Кьябжей Линг Ринбүүчий гэж танилцуулдаг байсан гэнэ. Харин албан ёсны баримтаас харахад, жинхэнэ Линг Ринбүүчий 1985 онд төрсөн бөгөөд одоогоор Далай ламын дэргэд байгаа аж.

Зальт эр Хятадын алдартай жүжигчин Ван Сяоминтэй усны дусал мэт адилхнаа ашиглан интернет хэрэглэгчдийн дунд "Будда” гэх алдрыг хялбархан хүртсэн бололтой.

Ингээд Хятадын Weibo олон нийтийн сүлжээгээр дамжуулан зальт этгээдийн дансыг 80 мянган хэрэглэгч даган, 2008 онд түүнийг "хамгийн царайлаг амьд Будда”-аар тодруулж байжээ.

Харин энэ сарын 21-нд Хятадын Буддистуудын нийгэмлэг БНХАУ-д амьдардаг Будда нарын нэрсийг гаргахад уг эрийн нэр тэнд дурдагдаагүй байснаар хууран мэхлэгч гэдэг нь илэрсэн аж. 


everyday.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!