ОРОН НУТГИЙН ЗАМД БОЛГООМЖТОЙ, ТЕХНИКИЙН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ЗАМД ГАРАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

🕔 2016/10/07 17:47

ОРОН НУТГИЙН ЗАМД БОЛГООМЖТОЙ, ТЕХНИКИЙН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ЗАМД ГАРАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

 

Өчигдөр орой /2016-10-06/-ны байдлаар хойд чиглэлд 61 гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим цас бороо холилдож орсон байна. Мөн Өвөрхангай аймагт мөн цас бороо холилдож орсон бол Завхан Тосонцэнгэл бороо, Дундговь аймаг Сайнцагаан - Хулд сумын хооронд бороо оржээ.

Харин Баянхонгор аймаг, А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замд Бага улаан даваа-Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурсан байна.

Иймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдлыг хангуулж замд гарах, үзэгдэх орчноо зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож явахыг зөвлөж байна.

Замын цагдаагийн газар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!