Эрдэнэдалай суманд цэвэрлэх байгууламж барихаар гэрээ байгуулжээ

🕔 2021/06/07 14:36

 

Эрдэнэдалай суманд цэвэрлэх байгууламж барихаар гэрээ байгуулжээ


Барилга хот байгуулалтын яамны хэрэгжүүлж буй "Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төслийнзохицуулагч Б.Оюунаар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

Тус төслийн хүрээнд Мандалговь хотод хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих ажил 2020 оноос эхэлсэн ба 6 дугаар сарын 4-ний байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин Эрдэнэдалай суманд төслийн нэмэлт санхүүжилтээр хоногт 50 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж нэмж барихаар болж, тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр "Сайн констракшн” ХХК-тай 1,939,828.243 төгрөгийн гэрээ байгуулсан аж.

Төслийн баг цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, нөхцөл байдлын талаар аймаг, сумын удирдлагуудтай уулзаж, танилцуулсан бөгөөд цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгсөн байна.

 

Харин орон нутгийн удирдлагуудын зүгээс ажлын зургийн усан хангамж болон ариутгах татуургын шугам сүлжээний гаднах цэвэр болон бохир усны шугамыг өөрчлөх санал тавьжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!