Өндөг шидэж, сайдын биед халдсан А.Отгонбаатарыг 7-30 хоног баривчлах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

🕔 2024/10/22 20:41

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан.
Тэгвэл уг үйлдлийг ЦЕГ-аас шалгана гэж байсан билээ. Тодруулбал, одоогийн байдлаар П.Наранбаяр сайд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч гэсэн А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулжээ. 
Зарим эх сурвалжийн мэдээлснээр өндөг шидэж, сайдын биед халдсан А.Отгонбаатарыг 7-30 хоног баривчлах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!