Э.Минжинсор биед нь халдсан хэрэгт гомдолгүй гэсэн ч ЦЕГ-аас шалгалтын ажиллагаа эхлүүлжээ

🕔 2023/04/19 15:56

 

Дуучин Э.Минжинсор үл таних этгээд биед нь халдсан тухай мэдээлэл оруулж, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Биед нь үл таних этгээд халдсан гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсороос тайлбар мэдүүлгийг авсан. Тэрбээр гомдол гаргахгүй гэсэн. Хэрэв иргэдийг айдаст автуулах, худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл үнэн, худлыг тогтооно” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!