Б.Махбалд холбогдох хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

🕔 2018/12/24 13:18

Өнгөрсөн наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тус яамны газрын дарга талийгаач Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон билээ. Уг хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусч улмаар яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн билээ. Тэгвэл прокуророос энэхүү хавтаст хэрэгт хяналт тавьж дуусаад өнөөдөр харьяа дүүргийн шүүхэд шилжүүлж байгаа аж. Мөн дээрх хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Лхагвасүрэнг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

У.Уранцэцэг


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!